Сонгон шалгаруулалтын дугаар : 142 – ЕБС/ЦГ -2019-01
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч компани нь цайны газар, нийтийн хоолны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх.
- Үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх /түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадамжийг дараах баримт бичгээр нотолно/
Харилцагч банкны хуулга /сүүлийн 6 сар /Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх
Санхүүгийн тайлан /2018 оны /
Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт
Харилцагч банкнаас өр төлбөргүй гэсэн лавлагаа
Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх /холбогдох байгууллагаас гаргадаг ажлын байрны дүгнэлт/
- Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, тохижилтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо
- Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт,фото зургаар баримтжуулах
- Цайны газрын үйл ажиллагаа эрхлэгчийн ажиллах боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/
- Сурагчдын “Үдийн цай” –д өгөх хоолны цэс, технологийн карт
- Хоолны үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар /
- Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй 1м.кв талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 8000 төгрөг/
- Материалыг битүү дугтуйлж, битүүмжлэлээ баталгаажуулан тамга тэмдэг дарсан байна.
- Битүүмжилсэн материалаа 2019 оны 02 дугаар срын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
Жич: Дурдсан цагаас хойш ирсэн болон битүүмжлэгдээгүй материалыг хүлээж авахгүй болно.
- 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 9:00 цагт сонгон шалгаруултанд оролцогчдыг байлцуулан нээлтийг хийнэ.
Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 94014149
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ