Хүйтний улиралд хүүхдээ өвчнөөс сэргийлэх ЭЭЖҮҮДИЙН 9 НУУЦ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Хүйтний улиралд хүүхдээ өвчнөөс сэргийлэх ЭЭЖҮҮДИЙН 9 НУУЦ

Хүйтний улиралд хүүхдээ өвчнөөс сэргийлэх ЭЭЖҮҮДИЙН 9 НУУЦ

Хүүхдээ эрүүл байлгах хамгийн чухал 9 нууцыг бид дэлгэх гэж байна. Үнэндээ айхтар нууц гэхээр зүйл байхгүй, бидний амьдралдаа мэддэг хэрнээ мөрддөггүй бүхэн энд бий. Өөрөөр хэлбэл ээжүүд хүүхдээ эрүүл байлгадаг арга барил, нууцаасаа дэлгэв. Юун түрүүнд та хүүхдийнхээ биеийг гадны хүчин зүйлээс буюу нян, вирүсээс сэргийлэх ёстой. Хүйтний улиралд бага насны хүүхдүүд ханиад, томуунд илүүтэй өртдөг тул эртнээс халдвар авахуулах, хүндрэхээс сэргийлэх нь зүйтэй. Тэгвэл олон зүйл нуршилгүй ханиад, томуунаас сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хүргэе.

Юун түрүүнд хүүхдийн дархлааг дэмжих нь зүйтэй. Дархлаа сайн бол хүүхэд тэр бүр өвдөөд байхгүй шүү дээ.

1.БИЕТЭЙГЭЭ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

“Би хүүхдүүдтэйгээ орой болгон “Биетэйгээ танилцах аялал”-ыг хийдэг. Тэд маш дуртай. Орой болгон хүүхдүүддээ хүний биеийн нэг хэсгийн үүрэг, ач холбогдлыг танилцуулдаг бөгөөд зарим үед хүүхдийн сэтгэхүйд тохирсон биеийн анатомийг харуулсан видео кино үзүүлдэг. Тэндээс хүний бие гэж юу болох, хэрхэн ажилладаг, хэрхэн эрүүл байлгах ёстой, зөв дадалтай байснаар дархлаагаа хэрхэн дэмжихийг ойлгуулдаг.”

2.ХАНГАЛТТАЙ НОЙР

“Эрт унтуулах. Магад хүүхдүүд тань эрт унтах сонирхолгүйгээр үл барам “унтахгүй” гэж эсэргүүцэх ч магад. Тэр бүхэнд анхаарал хандуулах хэрэггүй. Тэднийг эрүүл байлгахын төлөөх эхний алхам бол бат бөх нойрсуулах билээ. 3-5 насныхан л гэхэд шөнө 10-13 цаг нойрсох шаардлагатай тул шөнийн 11.00 цагт унтуулж байгаарай.”

3.ГЭДЭСНИЙ АШИГТАЙ БАКТЕРИУД

“Миний хувьд өдөр болгон гэдэсний ашигтай бактериудыг дэмжихийг эрмэлздэг. Энэ нь дархлааг дэмжих маш чухал алхам.Тиймээс агууламж өндөртэй ногоо, жимс болон шаардлагатай витаминыг хүүхдэдээ тогтмол өгдөг.”

4.ХУВААЛЦАХААС ТАТГАЛЗ

“Би хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явахад нэг л зүйлийг захидаг. Найзуудтайгаа хоол хүнс, ундаа бүрээ ам дамжуулан бүү хуваалцаарай гэдэг. Учир нь томуугийн халдвар авах гол шалтгаан нь энэ юм.”

5.НАРГИЛ МОДНЫ ТОС

“Хүүхдээ унтахаас өмнө нэг халбага наргил модны тос /coconut oil/ уулгах нь биеийн өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Энэ нь бие дэх элдэв бактерийг устгах бөгөөд хүүхдийг маш сайн амраадаг.”

6.НУУЦ ДҮРЭМ

“Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлдэг нэг нууц бол тосоор орой болгон хөлний иллэг хийх. Энэ нь дархлааны системийг дэмжихэд их чухал нөлөө үзүүлдэг. Охинд минь хамрын ханиадны шинж тэмдэг илэрмэгц би тосоор шууд иллэг хийдэг. Их үр дүнтэй байдаг шүү.”

7.ШОРООТОЙ НӨХӨРЛҮҮЛЭХ

“Би хүүхдээ ямагт “хүүхэд” байхыг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл шороотой холилдох, хувцсаа халтартуулахад ер эмзэглэдэггүй. Учир нь хэт цэмцгэр бус байдал дархлааны систем бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй гэж боддог.”

8.ШҮРШҮҮРТ ОРУУЛАХ

“Манай гэр бүл өдөрт 1-2 удаа шүршүүрт ордог. Энэ нь хүүхдийг амрааж, чийрэгжүүлэхээс гадна хамар хуурайшуулах, хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлж чаддаг.”

9.ДУЛААН БАЙЛГАХ

“Би 4 хүүхэдтэй л дээ. Дааруулж, хөргөхгүй л бол хүүхэд өвчин тусдаггүй. Өнөө үед айлууд паркетан шалыг илүүд үзэх болсон. Гэсэн ч хүүхдүүд нь үргэлж ханиад томуу тусдаг. Би хүүхдээ дулаан байлгахыг чухалчилдаг учраас цэвэр цэмцгэр, хонины ноосон хивсийг хүүхдийнхээ өрөөнд дэвсдэг. Хивс нь хүүхдэд ээлтэй төдийгүй, харшил үүсгэдэггүй, орчны дуу чимээг багасгадаг, үргэлж тав тухыг мэдрүүлдэг. Анзаараад байхад хүүхэд шалнаас илүү хивсэн дээр л сууж тоглодог. Дулаан бас ээлтэй учраас тэр байх даа. Түүнээс гадна саяхан хүүхдийн өрөөний хивсээ сольсон. "Эрдэнэт Хивс"-т хүүхдийн маш чанартай, сонголт ихтэй, өнгөлөг хивсний төрлүүд их байна лээ."

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж