Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 3, объектын гал түймрийн 105, нийт 108 удаагийн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 80 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 27,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ