Оросын Алс Дорнодын Благовещенск болон Хятадын Хэйхэ хотыг холбох Амур мөрөн дээгүүр тавих гүүр 2020 оны хавар ашиглалтад орно хэмээн Амур мужийн Амбан захирагч Василий Орлов мэдэгдлээ.
19,9 километр урт энэ гүүр 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэж өмнө нь мэдээлж байсан юм.
Амбан захирагч Орловын хэлснээр гүүрийг 2019 оны сүүл гэхэд барьж дуусган, 2020 оны хавар албан ёсоор нээж, зунаас нь хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэхүү гүүрийн ажил 2016 оны арванхоёрдугаар сард эхэлсэн юм. Оросын талаас 14 тэрбум рубль, Хятадын талаас 5,2 тэрбум юань гаргаж байгаа бөгөө гүүрийн дийлэнх буюу 13,4 километр нь Оросын нутаг дээгүүр, 6,5 километр нь Хятадын газар нутаг дээгүүр тавигдаж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ