МАНАН-тай тэмцье гэвэл МАН-аас УИХ-ын дарга бүү сонго

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

МАНАН-тай тэмцье гэвэл МАН-аас УИХ-ын дарга бүү сонго

МАНАН-тай тэмцье гэвэл МАН-аас УИХ-ын дарга бүү сонго

УИХ-ын даргын суудлын төлөөх марафон үргэлжилж, өдөр ирэх тусам өрсөлдөгчид нэмэгдэж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь л УИХ-ын дарга болох ёстой” гэсэн байр суурь барьж байна. Тэрбээр энэ тухайгаа “Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь л УИХ-ын дарга болох ёстой юм билээ. Яагаад гэвэл Ардчилсан нам ч, Ардын нам ч хуваагдчихаад байна. Хэн нь ч гарсан бай төрийн эрх мэдлийг барьцаалаад ажил хийхгүй. Харин би аль нэг талд орж барьцаалагдсан юм алга. МАНАН бүлэг гэж бий. Олон жил боллоо. 2020 оны сонгуулиар бид сонголтоо зөв хийгээд цэвэрхэн бохирдоогүй хүмүүсийн нэгдлийг авчирч байж, үүнийг устгана. Тэрнээс Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг УИХ-ын дарга болговол АТГ-ын даргыг солиод эх захгүй юм болно” гэжээ.

УИХ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийн олонхиор спикерийг чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан. Уг төсөл энэ сарын 25-наас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ одоогийн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийн тулд УИХ-д санал оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, уг саналыг парламентын гишүүдийн олонхи дэмжсэн нөхцөлд УИХ-ын дарга чөлөөлөгдөх юм.

УИХ-ын даргыг чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гаргаж, гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүнээс 40 орчим нь УИХ-ын даргыг чөлөөлөх сонирхолтой байгаа. Дараагийн спикер хэн болох вэ гэдэг дээр ч эрх баригч нам дотор сунгаа явж эхэлсэн. Хуулиараа эрх баригч нам УИХ-ын даргад хүнээ нэр дэвшүүлнэ. Хэрэв О.Баасанхүү гишүүний саналаар буюу бие даагчдаас УИХ-ын даргыг сонгодог болно гэвэл хууль санаачилж, батлах л шаардлагатай болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж