Оросын барилгын салбар хамгийн өндөр цалинтай байна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Оросын барилгын салбар хамгийн өндөр цалинтай байна

Оросын барилгын салбар хамгийн өндөр цалинтай байна

Ажлын зарын "Авито Работа" сайт өнгөрсөн заруудад дүн шинжилгээ хийж, 2018 онд ямар салбар хамгийн өндөр цалин амалсныг нэрлэв. Тус сайтын дүн шинжилгээгээр барилгын салбар хамгийн өндөр цалинтай байжээ.

Барилгын салбар хамгийн өндөр буюу 46900 рубль амласан бол боловсрол, шинжлэх ухааны салбар дунджаар 25200 рубль амласан нь хамгийн бага цалин аж. Харин өмнөх 2017 онтой харьцуулахад хөдөлмөрийн хөлс нь өссөн салбар фитнес, гоо сайхны салонууд байсан бол хөлс нь буурсан салбар даатгалын салбар байжээ. Фитнес, гоо сайхны салон ажиллагсдадаа өнгөрсөн онд 45100 рублийн цалин амласан нь өмнөх онтой харьцуулахад 9,4 хувь өссөн цалин юм. Харин даатгалын салбарын ажилтнууд 32200 рублийн цалин санал болгосон нь 5,6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тус сайт энэхүү судалгаагаа Оросын хамгийн төвлөрсөн, олон хүн амтай 23 хотыг хамруулан хийсэн байна.

Цалингийн өсөлтийг бүс нутгуудаар харьцуулахад цалингийн дундаж хэмжээ бараг нэмэгдээгүй нь Москва хот байжээ. Казан хотод цалингийн дундаж хэмжээ 9 хувь, Новосибирскэд 9,2 хувь, Омскод 9,3 хувь нэмэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж