М.Шарапова өрсөлдөөнөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

М.Шарапова өрсөлдөөнөөс хасагдлаа

“Их дуулга”-д таван удаа түрүүлэхдээ 2008 онд Австральд цом өргөж байсан Шарапова энэ жил 32 нас хүрч байна.

М.Шарапова өрсөлдөөнөөс хасагдлаа

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн эдгээр өдрүүдэд Мельбурн хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөнөөс ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова хасагдлаа. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Австралийн залуу теннисчин А.Бэртид дийлдэн тэмцээнээ дуусгасан юм.

Шарапова гуравдугаар тойрогт 2018 оны аварга Данийн теннисчин К.Вознаяцкиг 6:4, 4:6, 6:3-аар хожиж, 16-д үлдсэн ч Бэртид 6:4, 1:6, 4:6-аар дийлджээ.

“Их дуулга”-д таван удаа түрүүлэхдээ 2008 онд Австральд цом өргөж байсан Шарапова энэ жил 32 нас хүрч байна. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмыг допингийн асуудлаас болж өнжиж, жил гаруйн хугацаанд талбайд гараагүй. 2017 оны Америкийн нээлттэй тэмцээнээс эхлэн талбайд гарсан Шарапова одоогоор дэлхийн чансааны 30-д эрэмбэтэй байна. Дэлхийн чансааг тэргүүлж явсан Шарапова энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнийг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж