Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй цомын тэмцээний хасагдах шатны тоглолтууд эдгэЭр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын дөрвөн хотод болж байна.
Өчигдөр/2019.01.20/ шөвгийн 16-н эхний тоглолт Йордан, Вьетнамын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн. Уг тоглолт 1:1 /4:2/-оор БНСУ-ын Пак Хан Со-гийн дасгалжуулж байгаа Вьетнамын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм. Азийн цомын шөвгийн наймд үлдээд байгаа вьетнамчууд дараагийн тоглолтоо Япон, Саудын Арабын багийн аль хожсонтой нь хийнэ.
Вьетнамын шигшээ баг “D” хэсэгт Ирак, Иранд хожигдсон ч Йемэнийг хожин сүүлийн боломжоор 16-д үлдсэн. Тодруулбал, хэсгийн тоглолтыг амжилт муутай эхлүүлсэн ч сүүлийн хожлоороо хасагдах шатанд шалгарсан вьетнамчууд өчигдөр Йорданы багийг хожин дараагийн шатанд шалгарлаа. БНСУ-ын дасгалжуулагчаар удирдуулсан Вьетнам залуусын дараагийн тоглолт улам анхаарал татаж байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн цомын шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар Вьетнамын шигшээ баг тодорсон бол БНХАУ мөн цааш өрсөлдөх эрхийг аваад байна. Өнөөдөр, маргааш үлдсэн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.
Холбоотой мэдээ