Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгчөө давснаар 50 хувийн амжилтаа хийжээ. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан Мичико нар тэмцээнийг үзсэн байна.
Эзэн хаан Акихитогийн хувьд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүдээ хаан ширээгээ залгамжлуулахаар болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнийг өөрийн биеэр ирж үзсэн нь эзэн хааны хувиар ирж үзэж буй хамгийн сүүлийн тэмцээн болж байгаа гэнэ.
Болгарын сүмоч 198 килограм жинтэй Аойяаматай оноолт таарсан Хакүхо өрсөлдөгч бөхөө ялснаар шинэ оны анхны башёг ганц ч унаагүйгээр ганцаараа тэргүүлж байна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нар өрсөлдөгчдөө давжээ.
Эх сурвалж: Japantimes
Холбоотой мэдээ