Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

Одоо цаг үед амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүнээр тодорч Геннисийн номонд бичигдсэн Япон улсын иргэн Масазо Нонака өчигдөр /2019.01.20/ 113 насандаа таалал төгссөн тухай гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Тэрээр 1905 оны долдугаар сарын 25-ын өдөр Японы Хоккайдо мужийн Ашоро хотод мэндэлсэн бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын  10-ны өдөр Геннисийн номонд бүртгэгдсэн аж.  Түүнийг мэндэлсэн жил нэрт эрдэмтэн Алберт Эйнштэйн алдарт харьцангуйн онолоо нээж байжээ.

Ач охин Юко “Бидэнд маш том гарз тохиож өвөө минь бурхны оронд одлоо. Гэхдээ тэр эцсийн мөч хүртлээ үнэхээр тайван байсан. Бид ч түүнийг аль болох амар тайван явуулахын тулд үймэлдэж сандраагүй. Өвөө минь их хөгжилтэй хүн байсан. Түүнтэй хамт амьдрах төвөгтэй байгаагүй ээ. Үр хойч нь түүний ачийг үргэлж санаж явах болноо” хэмээн хэлсэн байна.

Тэрээр хоёр хүү гурван охинтой бөгөөд эхнэр нь 1992 онд өөд болж байжээ. Тэргэнцэр дээр суудаг байсан ч хэн нэгний тусламжгүйгээр ганцаараа тэргэнцэртэйгээ явж, хоол идсэнийхээ дараа амттан идэнгээ телевиз үзэж, сонин унших, халуун рашаанд орох дуртай байсан тухай үр хүүхдүүд нь дурсан ярьцгаасан байна.

Япон улс бол дэлхийн хамгийн өндөр насжилттай орнуудын нэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр насласан эрэгтэй хүн мөн л Япон улсын иргэн байсан байна. Тэрээр 2013 оны зургадугаар сард 116 насандаа таалал төгсчээ. Харин хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр насласан хүн нь Жэанэ Калмант хэмээх Франц эмэгтэй байсан ба 1997 онд 122 настайдаа өөд болсон байна.

Эх сурвалж: Japantimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж