"MNTM" шоуны ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

"MNTM" шоуны ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа

"MNTM" шоуны ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа

"Боловсрол" телевизээс санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model" /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа. Ялагчийг тодруулсан финалын дугаар өчигдөр эфирээр (2019.01.20) цацагдлаа.

Шилдэг тавд Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин, ОХУ-ын Улаан-Үүдээс оролцсон Дансаранова Алина, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар үлдсэн байсан юм.

Ялагчийг тодруулахын өмнө талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү н.Чамин-Эрхэст гардуулсан.

Мөн уг шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин  20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

 

Тус шоу нэвтрүүлэгт анх 400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс 16 охин шалгарч  нэвтрүүлгийн 11 дугаарын турш сорил болон үндсэн зураг авалтад оролцон өрсөлдсөн байдаг. Нэвтрүүлгийн төгсгөлд шүүгч Нора Дагва шилдэг дөрвөн оролцогчдод хандан “Миний хувьд та  дөрвүүлээ  ялагч. Хэдийгээр Ч.Чамин-Эрдэнэ маань  бидний дунд байхгүй ч гэсэн биднийг хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж