Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу? | News.MN

Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

Монголын улс төрийн амьдрал галт уулын халуун тогоо мэт оргилон буцалж, үнс нурмаа хайр найргүй цацаж байна. Парламентын үнэмлэхүй олонх эрх баригч Монгол Ардын нам дотоод тэмцлээ дийлэлгүй нуран унаж байна. Хэдийгээр эрх баригч улс төрийн намын хагарал Монголын улс төрийг хямрааж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ 1990 онд сонгосон ардчиллын зам мөрт нийцэх улс төрийн хүчин төлөвшиж чадсангүйн горыг амсч байна.

Эрх мэдэл, эд мөнгөнд мэлмий булингартаж, ухаан самуурдаг Монголын өвөг дээдсийн түүх давтагдаж байна.

Төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн наймаалцсан, жирийн шударга иргэдэд очих ёстой татварын мөнгө улс төрийн намаар дамжин төрийн эрх мэдэлд хүрсэн сувдаг сэтгэлтнүүдийн хөрөнгөө үржүүлэгч болсон гэдэг бол иргэдийн дургүйцлийг хүргэх хангалттай шалтгаан.

Өнөөдөр идэх хоол, өмсөх хувцас дутуу байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтнээс болсон, өөрт очих ёстой боловч хууль бусаар хэн нэгэнд очсон гэдгээ мэдэх нь хэнд ч дараа бологүйгээр өөрөө өөрийгөө  болгож амьдрах гэсэн чин хүсэлтэй иргэний дургүйцлийг хүргэх зүйл мөн.

Аль XVII зуунд Францын хаант засаг улсын сан хөмрөгөө хоосруулахгүйн тулд төрийн албыг үнэлэн зарж эхэлсэнийхээ үр дагаврыг түүхэнд Францын хувьсгал гэж нэрлэгдсэн их хувьсгалын үеэр амссан байдаг. Төрийн албаа хүчирхэг болгож чадаагүй, баян феодалуудынхаа дургүйцлийг хүргэхээс айж татварын хамаг дарамтыг жирийн иргэдийн нуруун дээр буулгасан арчаагүй байдал нь хилэгнэсэн олны өмнө хааны толгой цаазын тавцнаас өнхрөн унах байдалд хүргэсэн. Хэдийгээр Францын хувьсгалаас хойш хэдэн зуун өнгөрч дэлхийн улс орнуудын улс төрийн хөгжил шинэ шатанд гарсан ч эрх мэдэл, мөнгөний өмнө сөхөрдөг хүний төрөлх араншин хэвээр. Тиймээс ч төрийн албыг наймаалцдаг, авлигаар төрийн ажлыг явуулдаг арчаагүй төртэй улс орон байсаар байгаагийн нэг нь Монголын төр болж байна. Эрх мэдэл, албан тушаалыг наймаалан авч хүний мөнгөөр жаргаж байгаа хүмүүс энэ жаргалаа бусадтай хуваалцах, бусдад алдах туйлын дургүй учраас араас нь орж ирэх шинэ хүмүүсийн замыг хаах, бүүр болохгүй бол үр удамдаа төрийн албыг "залгамжлуулан" өгөх замыг сонгодог. Энэ нь одоогийн яриад байгаа МАНАН, 30 гэр бүлийн асуудал юм.

Өнөөдөр Монголын улс төрд хүчний дахин хуваарилалт явагдах нь тодорхой болсон. Гэвч өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд эрх барьж ирсэн хоёр нам болох Монгол Ардын нам, Ардчилсан нам, энэ хоёр намыг төлөөлөх улстөрчид нэгэнт нэр нүүрээ алдсан бас тодорхой. Компаниар төсөөлж яривал дампуурлаа зарласан нь үнэн.

Эх орон, ард түмний нэрийг барин цээжээ дэлдэж, өөрөө л цэвэр ариун, бусад нь гараа бузарласан мэт ярих улстөрчдөд итгэх итгэл үгүй болсон. Хэрүүлээр харилцан ярилцаж хүнийг инээлгэдэг хошин шогийн тоглолтыг мөнгө төлж үзсэнээс улстөрчдийн хэрүүлийг телевизээр үнэ төлбөргүй үзэх нь иргэд өөрийгөө зугаацуулах хялбар арга болсон. Нэгэнт алдсан нэр хүндийг эргэж сэргээх амаргүй гэдгийг ”нэр хугарахаар яс хугар” гэдэг үгээр хялбархан хэлчихсэн байдаг.

Улс орныхоо төлөө санаа зовж байгаа хүн бүрийн толгойд тэгээд дараагийн удирдагчид хэн юм бэ гэсэн бодол эргэлдэж байна. Өнөөдрийн нөхцөлд хоёр намыг орлон гарч ирэх зохион байгуулалттай, чадавхтай улс төрийн хүчин алга. Ийм нөхцөлд нэгэнт дампуурсан Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж, шинээр төрж чадах уу гэсэн асуулт хариулт хайж байна. Энэ асуултын хариуг хаанаас, хэнээс хайх вэ? Ерөнхийлөгчөөс  үү, Спикерээс үү, Ерөнхий сайдаас уу? Цэвэрлэгч нь хэн бэ? Түүхийн бүхий л цаг хугацаанд нийгмийг цэвэрлэгч хүчин нь ард иргэд байсан. Яагаад гэвэл тэд олонх. Энэ цэвэрлэгээ түүхийн цаг үеэ дагаад олон янз хэлбэртэй байсан. Буу, шийдэм бариад тэмцдэг үе харин өнгөрсөн. Ардчилсан нийгмийг сонгосон монголчуудын давуу тал энэ үед гарах учиртай, энэ бол харилцан ойлголцох, харилцан зөвшилцөх, харилцан буулт хийх зам. Өөрөө өөрийгөө цэвэрлэх процесс буугүйгээр, гэхдээ хуультайгаар явагдах учиртай.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amar 2019-01-21 202.179.27.211

Хүүе. Хүзүүгүй Мянгуужин хочтой Элбэгховдогийг Тахалтай тарвага гэж яг онож нэрлэжээ. 202.126.89.204-т баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-01-21 64.119.19.40

Ямар ч утгаггүй солиорол

Avatar

Amar 2019-01-21 202.179.27.211

Нэг хэсэг нь биш нийтээрэй хангалуун амьдарч, монгол хүн болсноороо бахархах шинэ цаг ирж байна.Үүнийг ойлгохгүй байгаа бол манай нутагт "Хохь чинь" гэдэг юм Элбэгховдогийн сайтынхан болон юмны цаадахыг харж мөн чанарыг нь ойлгох чадваргүй болчихсон өмбүүнүүд ээ.

Avatar

Zochin 2019-01-21 103.229.123.68

M.Enkhbold bolon tuunii b*** doloogchiig zailuulch chadval jaakhan gerel gegee garna daa

Avatar

Зочин 2019-01-21 202.126.89.204

МИЕЭ , ТАХАЛТАЙ ТАРВАГА ХОЁРЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ !!!

Avatar

Зочин 2019-01-21 122.201.19.66

Changhan baridag 1 hun baihgui bol chadahgui l bolov uu.

Avatar

zochin 2019-01-21 122.201.19.66

Bugd zailtsgaaval taarna.

Avatar

Zochin 2019-01-21 122.201.19.66

Alban tushaal bolon ulsiin horongo zavshsnaas uudeltei…

Avatar

Mongol 2019-01-21 122.201.19.66

Dotood zorchil ni alban tushaal bolon horongo hogshil bulaatsaldsnaas uudeltei. Uls ornii hogjliin toloo margaldaad nurj unaj baigaa ym bish.Orovdoltei uhernuud….

Avatar

Зочин 2019-01-21 66.181.185.241

МАНАН-г болон түүнээс төрж гарч ирчихээд эргээд эх болсон МАНАН-гаа хутгалж байгаа нөхдүүд бүгд л адилхан хулгайчууд. Их ч баасан үмхий бага ч баасан үмхий гэдэг. МАНАН бол Монголчууд бид өөрсдөө толгойдоо залж өргөмжилсөн хулгайч луйварчдын бүлэглэл. Тэгэхээр хүнээ зөв таньж сонголтоо зөв хийх улстөрийн боловсрол мэдлэгтэй болоогүй цагт бид гоё юм ярих нь бүү хэл мөрөөдсөний гарз

Avatar

??? 2019-01-21 66.181.161.45

Ард, иргэдийн ТӨР, ЗАСАГ -г байгуулах төсөл, төлөвлөгөө боловсруул, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах. МУИХ нь дүүрэг, аймгуудыг төлөөлсөн түшээдтэй. Мэргэжлийн яамдыг төлөөлсөн мэргэшсэн түшээдтэй. Ард иргэд, намууд, бизнес эрхлэгчид, ТББ – уудыг төлөөлсөн түшээдтэй байвал зүгээр. 2020 сонгуулиас өмнө ихийг амьжуулаарай,

Avatar

Зочин 2019-01-21 202.131.242.254

20 онд Н.Энхбаяр, МАХН-ыг дэмжвэл яасан юм бэ. М.Энхболд, Хүрэлсүх, Эрдэнэ, Болд, Оюуэрдэнэ, Баттулга, Батзандан гэх мэтийг хуйгаар цэвэрлэж чадах хүн ганцхан Н.Энхбаяр байж мэдэх юм. Бүгдийг нь хуйгаар нь цэвэрлээд дан шинэ хүмүүсийг дагуулаад гарч ирнэ гэвэл Н.Энхбаярыг массаараа дэмжих байх шүү.

Avatar

Зочин 2019-01-21 202.126.89.238

Зөвхөн хэдхэн хүн өөрчлөх бишээ хүн бүр иргэн өүр өөрчлагдөх естой нийгмээрээ өөрчлөгдөж бж л сайхан болноо

Avatar

зочин 2019-01-21 150.129.142.207

ямар чгэсэн э****з хулгайчаасаа сал

Avatar

Зочин 2019-01-21 202.126.89.204

э****з , ХУРЛИЙЗУУДЫГ ДАХИН ХЭЗЭЭЧ БҮҮ СОНГО !!! ТОЛГОЙ ЦУСДАХ УЛСУУД !!!

Avatar

Зочин 2019-01-21 89.27.154.45

Mongoliin teneg ard tvmen uursduduu l gomddoo,
yamar hulgaichiig yaj songosnoo uur uusduu neg neg sanatsgaa…

Avatar

Зочин 2019-01-21 103.111.68.3

200 ХУЛГААЧДЫН ГЭР БҮЛТЭЙ ЗОВЖ БАЙХААР ПУТИН, НАЗАРБАЕВ, ШИ ДАРГА ШИГ 1 ГЭР БҮЛИЙГ ТЭЖЭЭСЭН Нь МОНГОЛД ХЭРЭГТЭЙ,

Avatar

Өөр ямар ац нь ирж цэвэрлэх юм ??? 2019-01-21 139.5.218.119

Өөрөө өөрийгөө цэвэрлэж, өөрөө өөрийгөө мөхөөх нь Тэнгэрийн хууль.

Avatar

Zochin 2019-01-21 122.201.31.217

Erunhiilugchiin zasaglal mongold hereggvi

Avatar

Зочин 2019-01-21 59.153.115.201

Nuguu shunaltai bulchintai eronhiilogchiin zasaglaltai bolvol sonoloo manai uls

Avatar

Зочин 2019-01-21 150.129.142.31

АН бол зүг чиг нь тодорхойгү жинхэнэ бүлэг дээрэмчид популист хулгайчууд МАН хэтрүүлж орхихгүй бол ѳѳррийгѳѳѳ цэврэлсээр ирсэн нам ер ньь бол АН байхгүй болно доо бусад жижиг хэж хочилдог намууд томрох биз

Avatar

очир 2019-01-21 66.181.160.94

МАН ба АН хоёр яг адилхан гээд байгаа нь учир дутагдалтай. АН дотроо хамаагүй илүү ардчилалтай бас нээлттэй. МАН бол хэт олон жил хаалттай байснаас одоо хамаг муухай нь сад тавьж байгаа хэрэг. Энэ нь тийм ч муу юм биш. Идээ бээр нь гарч өвчин хуучин нь илааршина биздээ. Шинэ хүчин гарч ирээд сайн сайхан болгочихноо гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Сайн хүмүүс Монголд хангалттай олон бий. Сайн хүмүүсээ зүй ёсоор илрүүлэн олж бэлтгэх нь намуудын үндсэн үүрэг. Улс төрийн намуудыг дүрэмтэй болгох

Avatar

Зочин 2019-01-21 66.181.161.26

Caйн хумуусээ олж илруулж сонгуульд нэр дэвшуулэх…..нь намуудын уурэг……

Avatar

Зочин 2019-01-21 150.129.142.251

Хамгийн их хорчингууд АН-д байдаг шүү.

Avatar

Зочин 2019-01-21 202.131.244.210

ЗӨВ Л БИЧИЖ

Avatar

МАН сөнөсөн угаасаа 2019-01-21 43.243.161.23

Үхэр шиг тэнэг ард түмэн нь сонгууль болохоор л 20,000 төг аваад саналаа өгдөгөө л болих хэрэгтэй. МАН-ыг 2020, 2024 онд газартай тэгшилж нэг ч хүн гаргаж ирэхгүй байх хэрэгтэй. Хамгийн зөв алхам энэ шүү. Бусад намд ч гэсэн сануулга болог. Ард түмэн арга хэмжээ авч чаддаг гэдэгээ харуулах хэрэгтэй. Энэ бузар луйварчин намыг 2020 онд нэг ч хүн гаргаж болохгүй шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

AARKHAL 2019-01-21 167.99.140.9

youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=3s

Avatar

AARKHAL 2019-01-21 167.99.140.9

youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=2s

Avatar

AARKHAL 2019-01-21 167.99.140.9

youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=1s

Avatar

zochin 2019-01-21 202.179.25.112

uls orniig min ulam tuilduulachaa bolj uz. M.Enchbold echleed ter Nymdorjiigoo chuuched ogood tegeed zailj uz

Avatar

АНХААР АЮУГТАН СЭРЭМЖЛЭГТЭН 2019-01-21 149.167.33.143

ЮУН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ ЗӨВШИЛЦӨЛ ВЭ ҮГҮЙ ШҮҮ МЭЛГЭР ж****а МАНАН МАФИ 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧДЫГ БҮРЭН УСТГАЖ БАЙЖ Л УЛСТӨРД ӨӨРЧЛӨЛТ ГАРЧ МАГАДГҮЙ. ДУНДААС НЬ ЗОГСВОЛ ЁСТОЙ ШИНЭ БҮР ИХ АЮУЛТАЙ МАНАН ҮҮСНЭ ШҮҮ. ХАРЖ БАЙНА УУ ТЭР ГАРЦААГҮЙ СҮЙРЭХЭЭ ОДОО Л ОЙЛГОЖ ЗӨВШИЛЗӨЕ Ч ГЭХ ШИГ БАЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ

Avatar

Монголд одоо ганцхан сонголт үлдсэн нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ юм 2019-01-21 43.228.129.131

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй.

Avatar

Zika 2019-01-21 103.26.193.133

Genco uls tord bgaa tsagt uls tor tsevershine geden oilgolt bhgui odoo Miyee yblaa daraagiin hun bol Genco Battulga bh estoi !!

Avatar

MANAN 2019-01-21 210.181.110.124

MANAN giin taliin buh humuus ur huuhed hamt idej uudag humuusteigee niileed usreed l 1000 hun baigaa .ene humuus uldsen 2900000 myangan hunii ideh hooliig hulgailj tsus holsiig n shimj shimegch horhoi shig amidarch b.gaa.Ene 1000 huniig udahgyi Mongoliin ard tumen duujilehiig n duujilj buudahiig n buudaad bugdiin ustgana .Tun udahgyi

Avatar

Зочин 2019-01-21 103.229.121.169

Enkhbayar aar MAH DUTUU tsevershitsin, ,ODOO BUTEN TSEVERSHIH BOLNOO, TSEVERSHIH IN ZEREGTSEE 3.2 SAYI MONGOL IIG HAMARSAN HOGJIL IIG EHLUULAHGUI BOL SOGOGTEI TOROLT BOLNOO . DELHEN MEDLEGTEI MONGOLCHUUD "YUU HEJI BUTEESEN IIG HARJI DAICHILAH HEREGTEI", DURTEI ,DURGUI AARAN SHIIDEL GARGAJI BOLOHGUI. AGUU MEDLEGTEI HUMUS YUR BISHIN BAIDAG IIG MEDEH HEREGTEI

Avatar

Зочин 2019-01-21 103.229.121.169

Enkhbayar aar MAH DUTUU tsevershitsin, ,ODOO BUTEN TSEVERSHIH BOLNOO, TSEVERSHIH IN ZEREGTSEE 3.2 SAYI MONGOL IIG HAMARSAN HOGJIL IIG EHLUULAHGUI BOL SOGOGTEI TOROLT BOLNOO . DELHEN MEDLEGTEI MONGOLCHUUD "YUU HEJI BUTEESEN IIG HARJI DAICHILAH HEREGTEI", DURTEI ,DURGUI AARAN SHIIDEL GARGAJI BOLOHGUI. AGUU MEDLEGTEI HUMUS YUR BISHIN BAIDAG IIG MEDEH HEREGTEI

Avatar

Ээбээ Миеэ андууд 2019-01-21 103.111.68.3

ЭНэ элбэгээгийн сайт ийм хөгийн юм бичдэг. Тэгсэн тэгээгүй танай хүзүүгүй эзэн Мэлгэр найзтайгаа удахгүй шоронд суунааа ааа

Avatar

Зочин 2019-01-21 202.9.42.136

МАН 100 жилийн хугацаанд өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн одоо тараах цаг нь болсон. Зоригтой шүүгч үүнийг шийдвэрлэх цаг болсон

Avatar

c bayar 2019-01-21 174.211.6.184

MAH IIG TAPAAAAA XYU HAXy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж