Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна | News.MN

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.01.21) цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хот:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц-Богдын өвөр хойлоогоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж