30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд заавал хамрагдаарай | News.MN

30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд заавал хамрагдаарай

30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд заавал хамрагдаарай

30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд заавал хамрагдаарай

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн мэдээгээр Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна.

Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлоор гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эсийн шинжилгээндээ хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалжээ.

2019 онд умайн хүзүүний эсийн шинжилгээний урьдчилан сэргийлэх үзлэгт дараах насны хүмүүс хамрагдах юм.

Шинж тэмдэг

Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын 2 дугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь ихээхэн хэмжээгээр буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Эх сурвалж: Ачитсайхан ӨЭМТ, Интермед

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-20 139.5.219.98

BID TUUHEESEE SURGAMJ AVAAGUIGEES GEMT HEREG DAVDAGDASAAR BAIGAAM

Avatar

Зочин 2019-01-20 176.86.156.142

Эрэгтэй хуухдийн хевчийг таслахгуй бол эмэгтэйчууд хохирсоор байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж