“Маша баавгай хоёр” Гиннесийн рекордыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

 “Маша баавгай хоёр” Гиннесийн рекордыг эвджээ

 “Маша баавгай хоёр” Гиннесийн рекордыг эвджээ

“Маша баавгай хоёр” цуврал нь “Youtube” дэх хамгийн олон хандалт авсан хүүхэлдэйн киногоор шалгарч дэлхийн дээд амжилтыг тогтоон, Гиннесийн номд бичигджээ.

“Youtube”-ээс гадна дэлхий даяар хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг “Netflix” хэмээх АНУ-д төвтэй интернэт үйлчилгээний компаниас ч бас “Маша баавгай хоёр”-ыг ОХУ-ын медиа салбарт хийж буй “тэсрэлт” хэмээн нэрлэж байсан юм.

Анх 2012 оны нэгдүгээр сарын 31-нд гарч байсан “Каша+Маша” гэх анги нь дэлхийн олон хэл дээр орчуулагдсан хувилбаруудтайгаа нийлээд “Youtube” сувгаар нийт 3.4 тэрбумын хандалт авч, 4.2 сая хүнд “таалагдсан” аж.

“Маша баавгай хоёр” цуврал нь анх 2009 онд гарч эхэлснээсээ хойш өдгөө 36 хэл дээр орчуулагдан, дэлхийн 100 гаруй орны хүүхэд багачуудын хүртээл болж байна.

Орос ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн, сэргэлэн бяцхан охин Маша болон Мишка нэртэй баавгайн хөгжилтэй адал явдлыг өгүүлэх тус хүүхэлдэйн киног үзээгүй хүн ховор биз ээ. Энэхүү киног Оросын “Animaccord” студи бүтээсэн юм. Барууны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж Оросын гадаад худалдааны ашиг буурч байхад энэхүү хүүхэлдэйн киноны ашиг л жилээс жилд өссөөр ирсэн. Гэвч өнгөрсөн жил “Times” сэтгүүл дээр энэхүү хүүхэлдэйн киног оросуудын хийж байгаа суртал ухаалга бөгөөд том биетэй, тайван зантай Миша баавгайгаар Ерөнхийлөгч Владимир Путиныг төлөөлүүлсэн байж магадгүй хэмээн бичиж байв.

Эх сурвалж: Sputniknews.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж