Филип хунтайж дахин нэг хэрэг тарьжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

Филип хунтайж дахин нэг хэрэг тарьжээ

Филип хунтайж дахин нэг хэрэг тарьжээ

Их Британийн хунтайж, Элизабет II хатны нөхөр Эдинбургийн гүн Филип өнгөрсөн Пүрэв гаригт /2019.01.17/ машин барьж яваад осолд орсон ч азаар гэмтээгүй өнгөрсөн тухай бид мэдээлсэн билээ. Гэвч тэрбээр өчигдөр суудлын бүс зүүлгүйгээр жолоо барьж яваад цагдаа нарт баригдсан тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Английн Норфолк мужийн цагдаа нар Эдинбургийн гүнг суудлын бүсгүйгээр жолоо барьж явааг замын камерын бичлэгээс олж харсныхаа дараа анхааруулга хүргэсэн байна. Их Британийн хатан хаан Элизабет II, хунтайж Филип нар Английн Норфолк муж дахь Сандрингхам ордонд амьдардаг билээ.

Тус зөрчлийг гаргахаас 48-хан цагийн өмнө тэрбээр жолоо барьж яваад өөр машинтай мөргөлдсөний улмаас “Land Rover” нь хажуу талаараа унажээ. Өдгөө 97 настай хунтайж авто машины ноцтой ослоос амьд гарснаар барахгүй, бэртэж гэмтээгүй ч мөргөлдсөн машинд нь сууж явсан хоёр эмэгтэй гэмтсэн  байна. Тэдгээр эмэгтэйн нэг нь “Би амьд үлдсэндээ маш их баяртай байна. Осолд орох үеэр маш их цочролд орж, айсан ч Эдинбургийн гүн одоо болтол уучлалт гуйхгүй байгаад урам хугарч байна” хэмээн “Mirror” сонинд ярилцлага өгчээ.

Ийнхүү осол гаргаснаасаа хоёр өдрийн дараа Филип хунтайж өөр нэгэн шинэ “Land Rover” машин барьж явахдаа суудлын бүс зүүгээгүй зөрчил гаргасан нь, мөн өндөр настай хааны гэр бүлийн гишүүн өөрөө жолоо барьж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Английн хуулийн дагуу жолооч нар суудлын бүс зүүгээгүй явж байгаад баригдсан тохиолдолд 640 хүртэлх ам.долларын торгууль төлдөг байна.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж