“Бүү” хэмээх нэртэй дэлхийн хамгийн хөөрхөн нохой нас баржээ. Төв Европоос гаралтай “Spitz” үүлдрийн “Pomeranian” нохойг дэлхийн хамгийн хөөрхөн нохойгоор өргөмжилдөг билээ. Фейсбүүкийн нэгэн ажилтны энэхүү нохой 2010 оноос хойш цахим орчинд шуугиан дэгдээж, олон хүний хайрыг татсан юм.
Бүүгийн эзэн Айрин Ан 2014 онд “Buddy” хэмээх бас нэг нохой худалдан авсан бөгөөд ноход хоорондоо маш эвтэй найртай байж, бүхий л зүйлийг хамтдаа хийж, хамтдаа зугаалж, хооллож, унтаж, тоглодог байв. Гэвч өнгөрсөн жил “Buddy” өөд болсноор Бүүгийн сэтгэл маш их шархалж, гуниглах болсон тухай эзэн нь өөрийн цахим хуудсандаа нийтэлж байжээ.
Бүүгийн эзэн нь Фейсбүүк хуудаснаа 16 мянган дагагчтай бөгөөд өчигдөр /2019.01.19/ түүнийг өөл болсон тухай нийтлэл оруулжээ. “Buddy-г өнгөрснөөс хойш түүнд маш хэцүү байсан бөгөөд Бүү нэг жилийн турш тэвчээртэй байж, бидний хажууд байж чадлаа” хэмээн бичсэн байна. Бүү дэлхий даяар олон шүтэн бишрэгчтэй байсан бөгөөд түүний үхэлд харамсан, уйлж байгаа тухайгаа хүмүүс сэтгэгдэл хэсэгт нь бичжээ.
Бүү маш алдартай байсан бөгөөд түүний тухай 2011 онд “Бүү: Дэлхийн хамгийн хөөрхөн нохойн амьдрал” хэмээх ном хүртэл гарч байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ