АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийг устгажээ

АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийг устгажээ

Сомалид өчигдөр /2019.01.19/ өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийн устгасан тухай АНУ-ын Зэвсэгт хүчин мэдээллээ.

“Аль-Шабаб” босогчдын бүлэглэлийнхэн Сомалийн цэргийн бааз руу дайрсны хариуд АНУ агаарын цохилт өгөх болсон байна. Агаарын цохилтын улмаас амиа алдсан хүмүүс нь тус бүлэглэлийн гишүүд байсан бөгөөд энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлэл ирээгүй хэмээн АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдэлдээ онцолжээ.

Өнгөрсөн Мягмар гаригт /2019.01.15/ Сомалийн хөрш Кени улсын Найроби хотын төвд байрладаг зочид буудалд буутай этгээдүүд халдлага үйлдэж, 21 хүний аминд хүрсэн тухай бид мэдээлж байсан билээ. Тус халдлагыг “Аль-Шабаб” бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр тус бүлэглэлийнхэн Иерусалимыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэх зорилгоор халдлага үйлджээ.

АНУ нь “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Аль-Шабаб” бүлэглэлийг устгах агаарын цохилт өгөх ажиллагааг 2017 оны сүүлчээс эхлүүлсэн билээ. Цаашид ч бас АНУ-ын цэргүүд Сомалийн Засгийн газар болон хөрш улс орнуудтай нь хамтран цэргийн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж