Ууц, хэвийн боовны үнэ өсчээ | News.MN

Ууц, хэвийн боовны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Ууц, хэвийн боовны үнэ өсчээ

Ууц, хэвийн боовны үнэ өсчээ

Сар шинийн баярын ширээний ууц нэгдүгээр сарын 16-ны байдлаар дунджаар 230 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оны сар шинийн баярын өмнөх үеэс 10.8 хувиар буюу 22 мянга 500 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Тухайлбал, овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150 мянгаас 160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180 мянгаас 220 мянган төгрөг, том хэмжээтэй ууцыг 250 мянгаас 300 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна.

Харин цагаан сарын баярын ширээний гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-20 182.160.34.128

Өгөөжийн ббов бүр 3000 төгрөг байна лээ

Avatar

Зочин 2019-01-20 43.228.131.45

үнийн хямдрал гэдэг маш сайн санаа. Монголын үндэсний хийцтэй дээл хувцас, Монгол гутал, малгай, бүс зэрэг том хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Төр борлуулж буй үнээр нь үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдаж аваад ард түмэндээ 30 хувь хямдруулж буцааж зарах хэрэгтэй. тэгвэл хүн болгон шинэ дээл гутал малгай цамц оймс өмсөх гэж бодно шүү дээ?? энэ үг зарим хүмүүс таалагдахгүй байх л даа??? гэхдээ Монгол хүнд шууд ойлгогдоно.

Avatar

Зочин 2019-01-20 43.228.131.45

Тавгын идээ, ууц, айраг мөнгөн аягнууд, ширээний бүтээлэг нь гоё харагдаж байна. Буян хишиг нь дэлгэрэх болтугай

Avatar

Зочин 2019-01-20 72.137.85.228

Олны уур цан шүлс тоос шороон дунд машид бохирдож халуун газар олон хонож ялзарсан мах .яг тэгж бохирдож хатсан б**в .ганц хундагаар дээр нь сэлбэн байж амсуулсан идээний дээж …гээд нэг л биш. …Үндэснийхээ альч баяраар гадаад орнууд иргэдээ баярлуулж үнийн хямдралаар билэг барьдаг бол манай Үндэсний баяр гэж наймаачид үнэ хөөрөгдөж иргэдээ шулдаг төр түүнийг нь улам дэмжидэг хүнд хэцүү тохиолдлол.Ингэж баярлах ч гэждээ.

Avatar

Зочин 2019-01-20 182.160.34.128

Цагаан сарыг ингэж тэмдэглэ гэж хэн анх санаачилсан юм бол доо. Тавгийн идээ засаагүй айлын хиймоь тэр жил доройтсон тухай статистик баримт байдаг юм болов уу.

Avatar

Зочин 2019-01-20 66.181.177.50

Тэнэгтэж амаараа хоосон бэлэг дэмбэрэл царайлцгаагаад байвал улам л доройтно доо бид нар. Баяр наадмыг жаахан цэгцэлж агшаахгүй бол арай л дэндэж байна

Avatar

Зочин 2019-01-20 202.21.106.105

Мал малладаг гүй байж ууц тавьж яадаг юм.

Avatar

ЯМАР САЙХАН ИДЭЭ УУЦТАЙ ШИРЭЭ ВЭ 2019-01-20 139.5.218.119

Тавгын идээ, ууц, айраг мөнгөн аягнууд, ширээний бүтээлэг нь гоё харагдаж байна. Буян хишиг нь дэлгэрэх болтугай

Avatar

Зочин 2019-01-20 72.137.85.228

Тэр мөнгөн аягатай шавхруун дээр " айраг " сэлбэж хийгээд тойруулахад зарим нь уруулаа дүрж амсаад зарим нь сахалаа дүрээд зарим нь таллаж уугаад тэр аяга хэзээч сулрахгүй….

Avatar

Зочин 2019-01-20 202.21.106.118

Нөгөө элэгний ВС вирус нь дамжиж өгдөг байхдаа.

Avatar

Иргэн 2019-01-20 72.137.85.228

Тэр мөнгөн аягатай шавхруун дээр " айраг " сэлбээд тойруулахад зарим нь уруул дүрээд буцаана зарим нь сахалаа дүрэнд тамшаална ,зарим нь дутуу уугаад буцаана.Мөнгөн аяга хэзээч хоосрохгүй шавхруутайгаа ингээд л дараагийн зочидыг хүлээнэ .!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж