Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, Монгол Улс 2018 онд 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 7.0 тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин 2018 оны арванхоёрдугаар сард экспорт 531.0 сая ам.долларт, импорт 503.5 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 4.9 сая ам.доллараар буурч, импорт 7.5 сая ам.доллараар өсчээ.
Холбоотой мэдээ