ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс 2019 оны төлөвлөгөөгөө батлав

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс 2019 оны төлөвлөгөөгөө батлав

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс 2019 оны төлөвлөгөөгөө батлав

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс (МҮК)-ын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал нэгдүгээр сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, комиссын  гишүүд болон холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, ЮНЕСКО-оос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, туслалцаа буурсан хэдий ч санхүүгийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж ажилласан нь үр дүнгээ өгсөн, ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй ач холбогдолтой хурал, уулзалтуудад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхээс гадна олон улсын шинж чанартай хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсаныг сайд Д.Цогтбаатар онцлов.

Хурлаар ЮНЕСКО-гийн МҮК-ын 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс болон ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж