Мексикт хийн хоолой дэлбэрсний улмаас 66 хүн нас баржээ | News.MN

Мексикт хийн хоолой дэлбэрсний улмаас 66 хүн нас баржээ

Мексикт хийн хоолой дэлбэрсний улмаас 66 хүн нас баржээ

Мексикт хийн хоолой дэлбэрсний улмаас 66 хүн нас баржээ

Мексикийн нийслэл Мехико хотын төвд хийн хоолойн дэлбэрсний улмаас 73 хүн нас барж, 74 хүн гэмтсэн тухай өчигдөр /2019.01.19/ мэдээлжээ.

Төрийн өмчит “Pemex” хэмээх газрын тосны компанийн тус хийн хоолой нь өнгөрөгч Баасан гаригийн орой /2019.01.18/ дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас үүссэн түймрийг газар авахаас нь өмнө унтрааж чадсан байна. Тиймээс нас барсан хүмүүсийн цогцсыг олж гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Хийн хоолойд хууль бусаар цорго тавин, шатахуун хулгайлахыг завдсан нь дэлбэрэлт үүсэх шалтгаан болжээ. Ядуурлын түвшин нэмэгдэж байгаа Мексик улсад хийн хоолойнуудаас хулгай хийх явдал сүүлийн жилүүдэд газар авсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд л энэ нь улсын төсөвт гурван тэрбум ам.долларын алдагдал учруулсан аж. Тиймээс Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лопез Обрадор үүнтэй тэмцэхийн тулд хэд хэдэн хийн хоолойг хаах шийдвэр гаргасан байна. Үүний улмаас хоёр долоо хоногийн турш Мехико болон Мексикийн бусад хэд хэдэн мужид шатахууны хомсдол нүүрлээд байна.

Дэлбэрсэн хийн хоолойг тун удахгүй засварлах бөгөөд энэ нь Мехико хотыг шатахуунаар хангахад саад учруулахгүй хэмээн “Pemex” компаниас мэдэгджээ.

Мексик улсад 2010 онд ч бас үүнтэй адил хэрэг тохиолдож байжээ. Тухайн үед хүмүүс хийн хоолойд хууль бусаар цорго тавин, хулгай хийх үеэр дэлбэрэлт үүсч, 28 хүн нас барж байв.

Эх сурвалж: CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-20 73.92.12.67

Естой нус мн юмаа. Мэдээгээ сайн нягтал. Бензиний хулгайчид шатахуун дамжуулагч хоолойгоос хулгай хийж байгаад бензин дэрбэрсэн, Пурэвхуу оркоо

Avatar

Зочин 2019-01-20 146.115.163.21

Gasoline geed bhad l hiin hooloi geed bh yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж