Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.
Хэргийг сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байр "Гэр рүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна" гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.
Эх сурвалж: ЦЕГ
Зочин 2019-01-20 172.58.139.2
Mongold deeremchin hulgaichuudiin neriig surhii nuutsaldag busad oronuud nertei zuragtai ni medeegeer olon davtaj haruuldag
Зочин 2019-01-20 112.72.12.8
дээрмээр амьдрах дээрээ тулсан арчаагүй ч эр бол доо
G 2019-01-20 66.181.161.100
Hazgai heltei ugshiltai orkuudiin neg l biz.
зочин 2019-01-20 59.153.114.141
Мэдээллийн технологи тултлаа хөгжсөн гэдгийг дээрэмчдэд ойлгуулаа нэгдүгээрт.
Наадуул чинь харанхуй яваад байнаа.