Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.

Хэргийг сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байр "Гэр рүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна" гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж