Онцгой байдлын алба хаагчид багшлах эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын алба хаагчид багшлах эрхтэй боллоо

Онцгой байдлын алба хаагчид багшлах эрхтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран “Сургах зүйн боловсрол олгох” сургалтыг нэгдүгээр сарын 07-18-ны өдрүүүдэд Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдаж,  их, дээд сургуульд багшлах эрхийн гэрчилгээтэй боллоо.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад багшлах эрхийн гэрчилгээ олгосон хоёр дахь удаагийн сургалт гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар удирдан явуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж