Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ | News.MN

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн баасан гаригт /2019.01.18/ хуралдаж, ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуваарийг баталсан байна. Ирэх долоо хоногт  БСШУС-ын сайдыг огцруулах болон Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Харин БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа нь ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасных нь төлөө ийнхүү түүнийг огцруулахаар болоод байгаа билээ.

УИХ-ААР ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД: 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

Нэгдүгээр сарын 21-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Нэгдүгээр сарын 21-ний Даваа гарагт:

  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Нэгдүгээр сарын 22-ны Мягмар гарагт:

  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана.

Нэгдүгээр сарын 23-ны Лхагва гарагт:

  • Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

Нэгдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Нэгдүгээр сарын 22-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Нэгдүгээр сарын 23-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Нэгдүгээр сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-01-20 103.26.194.170

Цогзолмаа сайн ажилласаан хѳѳрхий, эмэгтэй хүн гэхэд Засгийн газрыг огцруулах саналаа хараат бусаар шударгаар ѳгсѳн, хорчин, хов хутгагч эрчүүдээс илүү мундаг байна, удирдах албан тушаалын эмэгтэйчүүд хаа ч очсон ажлын голыг нугалдаг юм шүү. Амжилт!

Avatar

Зочин 2019-01-20 66.181.182.236

Чөлөөлөгдөх болоод огцрох үндэслэл болсон сайдууд үүрэгт ажилаа дараагын сайд томилогдох хүртэл гүйцэтгэх эрх зүйн чадамжтай байдаг юумуу? Дэд сайдууд шууд ажлыг нь хүлээж аваад дараагын сайд томилох хүртэл …

Avatar

Зочин 2019-01-20 66.181.177.50

Содбаатар мэтийн нөхдүүд бол Төрөөс хол зайлах ёстой амьтас шүү дээ. Сүүлдээ давраад 1,3 тэрбумыг ЖДУ-дэж аваад хувьдаа эмнэлэг барьчихсан айн. У.Хүрэлсүх иймэрхүү х*******ы алчууруудаа зайлуулахгүйгээр намаа Төрөө цэвэрлэнэ энээ тэрээ гэж шааагаад бол ТОМ ҮЛГЭР шүү. Удахгүй өөрөө арчуулна гэсэн л үг

Avatar

mongol 2019-01-20 150.129.142.204

tsogzolmaa odoo boliyoo toroos zailad ogoosoi Enkhboldtoigoo hotloltsood ulsig idej uuj hanadguieee

Avatar

цо 2019-01-20 202.9.43.193

тараа таниулаад зайллаа даа,

Avatar

Зочин 2019-01-20 149.167.33.143

ПЭЭ ЭНЭ ХҮРЗЭН ЦАРАЙТ ЭМЭЭ САЙД ХЭВЭЭР ЮМ УУ?

Avatar

Зочин 2019-01-20 122.201.31.58

Sodoo gishuuniig saidaar ni uldeegeechee

Avatar

Emch 2019-01-20 202.126.88.51

Anagaahad shahsan Tsolmongoo avaad yavahaa martav, Tsogzolmaa said aa. Academic soel, yadaj l dress kodoo medehgui. Ter olon oyutan, bagsh nariin umnu skinny umdtui haivagnaad, helee zajilj, er ni l seetehneh urlagiig l tugeej heden sariig udlee.. Ene surguuliin 70 garui jiliin tuuhiig ter zuvhun buteesen geed l setgets ni ch zugeergui. Tsogzolmaa ta ene huniihee setgetsiig ch gesen uzuulchihvel tsaashdiin amidrald ni heregtei sanagdsan…..

Avatar

Зочин 2019-01-20 202.9.43.193

ногоон дээл ногоон ээмэг ногоон дрико хөх гуталтай зураг нь соошлоор яваад байна лээ kkkkkkkkk

Avatar

Зочин 2019-01-20 66.181.187.82

содбаатар сайд манай яаманд ирээд сайн л ажиллаж байсан. даанч хэл аманд ороолцолдоод ажлаа өгөх болчихлоо. манай салбарын олон чухал асуудлуудыг шийдсэн. эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах болсон нь олон хүний талархалыг хүлээж байгаа

Avatar

Тогтохсүрэн 2019-01-20 66.181.160.2

Энэ манай нутгийн залуу л даа. Одоо эрдэм номтой сүрхий хашир улс төрч гарч ирэх нүү гэж хүлээж байтал энэ тоогүй хэрэгт орооцолдлоо. Урхинд орчих вуу урт гартай юм уу хэн мэдлээ.

Avatar

Иргэн 2019-01-20 202.126.89.155

Огцрохоосоо өмнө МИАТ-дхалтай гэрээ хийжээ?! Ял үувчуулах ийм л аюултай байдаг байнашдээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж