Хүүхдийн найман шүдийг эмчлэхэд 240 мянган төгрөг зарцуулдаг | News.MN

Хүүхдийн найман шүдийг эмчлэхэд 240 мянган төгрөг зарцуулдаг

Хүүхдийн найман шүдийг эмчлэхэд 240 мянган төгрөг зарцуулдаг

Хүүхдийн найман шүдийг эмчлэхэд 240 мянган төгрөг зарцуулдаг

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019-2023 онд хэрэгжихээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлыг үе шаттайгаар явуулахаар болжээ.

  • Шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд, амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
  • Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх
  • 2 -12 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн найман шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж