Нийслэлд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нд эхэлсэн. Одоогийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байна. Бүртгэл маргааш /2019.1.21/ дуусах юм. Тиймээс иргэдийг цэргийн бүртгэлд идэвхтэй хамрагдахыг холбогдох байгууллагууд уриаллаа.
Сонирхуулахад, цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүс ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгүүлж байгаа юм. Мөн бүртгэл амралтын өдөр ч үргэлжилж байгаа билээ
Холбоотой мэдээ