НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ жилийн анхны тохирол өнөөдөр /2019.1.20/ 20.00 цагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд гарах юм.
Энэ удаагийн тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын төлбөрийн баримтаар оролцох боломжтой ч тухайн баримтыг 2019 оны нэгдүгээр сарын 19-ны 23.59 цагаас өмнө цахим системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм.
Сонирхуулахад, НӨАТ-ын сугалааны азтан нь сүүлийн орноос эхэл тодордог. Тухайлбал, сугалааны тохирлын сүүлийн найман орон тохирсон бол 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирвол 50 мянган төгрөг хожих юм.
Харин одоогоор супер азтан тодроогүй байгаа бөгөөд супер азтан нь 225 сая төгрөг хожих боломжтой юм.
Холбоотой мэдээ