Насны хишгийг олгож эхэллээ | News.MN

Насны хишгийг олгож эхэллээ

Насны хишгийг олгож эхэллээ

Насны хишгийг олгож эхэллээ

Жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар ахмадад “Насны хишиг” олгодог уламжлалтай. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс /2019.01.20/ эхлэн олгоно.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

“Насны хишиг”- т дараах насны иргэд хамрагдах боломжтой юм.

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

maks 2019-01-20 202.21.106.143

шал худалаа мэдээлэллээ ахмадуудыг мань чирэгдүүлсэн

Avatar

zochin 2019-01-20 202.179.25.111

duureg ,choroonoos asuuj lavla bid medechgui, ogvol ene sariin suuleer olgono geed BZurch duureg dech toriin bank nastaichuudiig buchaagaad bna, ene sariin 20 olgono gej yaach gej chudlaa medeelel tugeegeed baigaa um be??, ondor nastai emee maan jaal chiregdlee. Tor zasag ajillaa unencheer chiigeechee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж