Жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар ахмадад “Насны хишиг” олгодог уламжлалтай. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс /2019.01.20/ эхлэн олгоно.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
“Насны хишиг”- т дараах насны иргэд хамрагдах боломжтой юм.
- 65-69 настай ахмад настанд 50 мянга
- 70-79 настай бол 80 мянга
- 80-89 настай бол 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.
“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.
Холбоотой мэдээ