Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.21-2019.I.27

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.21-2019.I.27

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.21-2019.I.27

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Энэ долоо хоногт хайр дурлал, гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч, сорилт тулгарна. Зарим хосууд сорилтыг давж чадалгүй хагацаж ч мэдэх юм. Үүний гол учир нь тэдний амьдралын зорилго, үзэл бодол өөр байсантай холбоотой байх аж. Харин ганц бие хүмүүс шинэхэн учралдаа сэтгэл хангалуун байх бололтой. Гадаад аялал, томилолт, нүүдэл суудал хийх зэргээр хөдөлгөөнд орно. Ажлын бүтээмжид сэтгэл санааны байдал шууд нөлөөлөх тул аль болох сэтгэлээ захирч, үр бүтээлтэй байхыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байна.

ҮХЭР

Энэ долоо хоногт эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа гэрээсээ хол амьдарч буй эмэгтэйчүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл их байх тул янз бүрийн зөрчил, хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Өөрийгөө хянаж, уураа захирснаар та олон таагүй явдлаас зайлсхийж чадна. Таны санхүүгийн байдал сайжирч, орлогын эх үүсвэр нэмэгдэх бололтой. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил амжилттай шийдэгдэнэ. Хайр дурлалын харилцаанд харамсал, сэтгэл гонсойх мэдрэмж таныг зовоох бололтой.

ХАМТАТГАХ

Санхүүгийн мэдээлэл, баримт бичигтэй холбоотой ажилд анхааралтай хандах хэрэгтэй. Энэ долоо хоногт таны халаас нэлээд зузаарах бөгөөд олон ашигтай санал хүлээж авна. Гэр бүл, ажлын хамт олны дунд таны нэр хүнд, нөлөө өснө. Таны карьер, ирээдүйн хувь хүний өсөлтөд чухал нөлөө үзүүлэх өөрчлөлт эхлэх бололтой. Зарим нэг хүн таныг зөв замаас чинь холдуулах гэж оролдох бололтой. Өөрийн толгойгоо өөрөө мэдэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд идэвхгүй, зогсонги байдал ажиглагдах бололтой. Эрүүл мэнддээ эмчилгээ сувилгаа хийлгэвэл үр дүнтэй.

МЭЛХИЙ

Та энэ долоо хоногийн турш бусдад өөрийгөө тайлбарлаж, ойлгуулахад хамаг эрч хүчээ барах бололтой. Гэсэн ч та үл ойлголцлыг тоолгүй, дуугүй өнгөрөөх хэрэггүй. Энэ нь хожим илүү том зөрчлийн эхлэлийг тавих болно. Ажил, бизнесийн талбарт таны эсрэг хорт үйл ажиллагаа хүмүүс илчлэгдэнэ. Та тэдний үнэн дүр төрхийг таньснаар амжилтад чинь саад болохоос сэргийлж чадна. Сүйн ёслол, хурим зэрэг гэр бүл, хамаатан садны хүрээний цугларалтад очих бололтой. Ганц бие хүмүүс санаандгүй учирсан нэгэнтэй гүнзгий харилцаа тогтооно. Хосуудын дунд шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал тулгарах бололтой.

АРСЛАН

Энэ долоо хоногт та хайр сэтгэлтэй хүндээ сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжилсэн байх нь чухал биш харин биеэ гэсэн сэтгэл чинь хэр гүн гэдэгт анхаарлаа хандуулаарай. Овоорсон их ажил хэрэг, шинэ санал санаачилга таныг завгүй байлгах бололтой. Эрэгтэй хүнтэй зөрчилдсөнөөс таны ирээдүйд өөрчлөлт орох үйл явдал тохиох бололтой. Та мөнгөө зарцуулахдаа илүү хариуцлагатай байж, хямдрал, урамшууллыг сайтар тооцож чадвал нэлээд мөнгө хэмнэж чадна. Гол нь өдөр тутмын зардлаа багасгахад анхаараарай. Шинэ ажил явдалд дурлах бололтой. Гэвч гэр бүл, хайр сэтгэлээ хуурахаас зайлсхийгээрэй.

ОХИН

Энэ долоо хоногт амжилт, аз таныг дагах болно. Ямар ч нөхцөл байдалд орсон өөртөө итгэлтэй байж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул том худалдан авалтаас татгалзаарай. Холоос зочин хүлээж авах, баяр тэмдэглэх зэргээр гэр зочдын хөлд дарагдана. Найз нөхдийн дунд бага зүйлээс болж том үл ойлголцол үүсч болзошгүй. Ганц бие хүмүүс найрсаг нэгэнтэй учирна. Гэхдээ яаран харилцаанд орох хэрэггүй. Эрүүл мэнддээ хор учруулж болзошгүй зүйлээс татгалзаарай.

ЖИНЛҮҮР

Гэр бүлийн зөрчил, асуудлыг шийдвэрлэхдээ дипломат аргыг эрхэмлээрэй. Дуугаа өндөрсгөж, өөрийнхөөрөө зүтгэлгүй харилцан ярилцсанаар асуудлыг хялбар шийдэх болно. Гэр бүлийн санхүүгийн байдал тооцоо алдсанаас болж хүндэрч мэднэ. Найз нөхөдтэйгөө аялах, уулзалтад уригдах бололтой. Таны ажлын бүтээмж буурч, залхуурах хандлагатай байна. Иймээс өөрийгөө идэвхжүүлэх зүйлсийг олоорой. Сайтар унтаж, хангалттай илчлэг тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байхгүй бол өвчинд өртөмтгий байх болно.

ХИЛЭНЦЭТ

Хамаатан садан, гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн асуудлаар эмч дээр ойр ойрхон очих хэрэг гарна. Өнгөрсөнд шийдвэрлээгүй үлдээсэн гэр бүлийн асуудал энэ долоо хоногт ч таны санааг зовооно. Гэвч шийдвэрлэх гэж яарахын оронд зөв хариуг нь олтлоо тэвчээртэй байгаарай. Эхлүүлсэн ажил, бизнес чинь амжилттай байх болно. Аялах, томилолтоор явах эсвэл бүр гадаадад ажиллах санал ч хүлээж авч болох юм. Энэ долоо хоногт санхүүгийн байдал маш сайн байж, орлого нэлээд нэмэгдэнэ.

НУМ

Таныг том өөрчлөлт, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх цуцашгүй тэмцэл хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр баяр хөөр, зугаа цэнгэл бялхана. Дурлалын гал асч мэднэ. Санхүүгийн болон сексийн харилцаан дахь өөрчлөлт таныг хөдлөх цаг болсныг сануулна. Дуртай ажлаа ч амжуулж чадахгүйд хүрнэ. Долоо хоногийн сүүлээр баярт үйл явдал тохионо. Эрүүл мэндэд том өөрчлөлт гарч, удаан хугацаанд шаналсан өвчнөөсөө ангижирч чадна.

МАТАР

Хүндэлж биширч явдаг нэгнээ ямар их өөрчлөгдсөнийг олж харна. Мэдээж үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, ёс зүйг эрхэмлэх хэрэгтэй. Үгүй бол ажлаа сольсон нь дээр.  Долоо хоногийн сүүлээр ажил, бизнест боломж, сорилтууд гарч ирнэ. Бусадтай зөрчилдөж, бусдад уураа гаргахаас зайлсхийж,  дуртай зүйлээ барьж авах юм уу, шинэ танилтай болох хэрэгтэй. Амьдралынхаа ханьтай учрах эсвэл чухал шийдвэр гаргана. Өдөр хоног хэвийн өнгөрч буй мэт боловч том өөрчлөлтийг зөгнөж байгаа нь тэр.

ХУМХ

Энэ долоо хоногт та хайр сэтгэлийн асуудлаас болж сэтгэл хөдлөл ихтэй болно. Хостой хүмүүс хувиа хичээх хандлага гаргаснаар зөрчил үүсгэж мэднэ. Ганц бие хүмүүст төсөөлөөгүй хүн чинь сэтгэлээ илчлэх бололтой. Долоо хоногийн дундуур таагүй асуудлаар хамаатныдаа зочлох бололтой. Санхүүгийн байдал эрс сайжирч та хүссэн худалдаа хийх боломжтой болно. Гэхдээ өдөр тутмын зардалдаа хянамгай хандаж, дэмий зүйлд мөнгө үрэхээс зайлсхийгээрэй.

ЗАГАС

Ганц бие хүмүүс хайж байсан хүнээ олох боломж нээлттэй байна. Долоо хоногийн эхээр эрч хүч, бусдыг өөртөө татах увидас таныг анхаарлын төвд оруулна. Хүүхдүүдийн ирээдүй, дотно харилцаанд аюул учруулж мэдэх мөнгө санхүүгийн өөрчлөлт гарч ирнэ. Шинэ ажил хайж, шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол цаг нь. Гэр бүл, аав ээж, хүүхдүүдийнхээ дэргэд байж, хоол хийж, гэр орноо тохижуулах долоо хоног. Долоо хоногийн эхээр дотно зөвлөх, итгэлт найзтайгаа уулзана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж