ДеМаркус Каузинс эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

ДеМаркус Каузинс эргэн ирлээ

ДеМаркус Каузинс эргэн ирлээ

Голден Стэйт Уорриорс багийн төвийн тоглогч Д.Каузинс талбайдаа эргэн ирлээ. Өнөөдөр Голден Стэйт Уорриорс баг Лос-Анжелес хотод зочлон, Лос-Анжелес Клиперс багтай тоглож 112-94 харьцаатай буулгаж авав. Энэ тоглолтод зочин багаас С.Карри 28 оноо, К.Дюрант 24 оноо, Д.Каузинс 14 оноо авсан бол К.Томпсон 12 оноо авчээ.
Өнгөрсөн зун аваргуудтай нэгдсэн лигийн шилдэг төвийн тоглогч Д.Каузинс энэ өдөр 15 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 14 оноо авснаас гадна 6 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна. Голден Стэйт Уорриорс багийн төвийн тоглогч Д.Каузинс 2018 оны нэгдүгээр сарын 26-наас хойш анх удаагаа талбайд гарсан юм. Д.Каузинс өнгөрсөн жил Нью-Орлеан Пеликанс багаас ирсэн боловч Голден Стэйт Уорриорс багийн төлөө талбайд гарч чадаагүй байсан. Тэрээр бэртлээ эдгээн өнөөдөр шинэ багийнхаа төлөө анх удаагаа талбайд гарлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж