Агаарын бохирдолтой үед ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдолтой үед ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

Агаарын бохирдолтой үед ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Энэ өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.

Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй байдаг.

ТУХАЙЛБАЛ: 

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-гээр баялаг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармис хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал.

Мөн та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой юм.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж