Норвеги залуус буухиа уралдаанд түрүүлэв | News.MN

Норвеги залуус буухиа уралдаанд түрүүлэв

Норвеги залуус буухиа уралдаанд түрүүлэв

Норвеги залуус буухиа уралдаанд түрүүлэв

Биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны улирлын ээлжит гараа Германы Рупольдингт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Эхний өдөр ойрын зайн спринт уралдаан болсон бол өчигдөр эрэгтэй багийн 4х7.5 км-ын буухиа уралдаан болсон.
Энэ улиралд нийт дөрвөн багийн буухиа уралдаан зохиогдох хуваарьтай бөгөөд эхний хоёр уралдаанд Швед болон Оросын залуус тэргүүн байр эзэлсэн. Норвегийн залуус энэ удаа багаараа жигд сайн уралдаж, ээлжит түрүүгээ хүртэв. Багийнхаа сүүлийн буухиаг хийсэн дүү Й.Бьо гурван сум алдаж буудсан ч өнөөх л тэшилтийн хурдаа гайхуулан, багтаа энэ улирлын буухиа уралдааны эхний ялалтыг авчирсан юм.

Герман залуус Р.Рейс болон А.Пайффер нарынхаа шилдэг гүйцэтгэлийн ачаар мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Францын залуус хүртжээ. Сүүлчийн буудлага хийхийн өмнө Германы баг тэргүүлж явсан ч Б.Долль нэг сум алдаж хугацаа алдсан. Ингээд Й.Бьо буудлагаас түрүүлж боссоноор Норвеги түрүүлэх нь тодорхой болсон юм. Харин Австрийн шигшээ баг Ж.Эберхард бай алдаж өрсөлдөгч Францын С.Деьшег урдаа алдаж медаль хүртэх боломжоо алдав.
Багийн уралдаанд тун жигдхэн бүрэлдэхүүнтэй оросуудын хувьд Д.Мальшкогийн хангалтгүй гүйцэтгэлээс болж байр ухарч, тавдугаар байранд орсон. Өнөөдөр тэмцээний эмэгтэй багийн буухиа уралдаан явагдах хуваарьтай. Маргааш эрэгтэй, эмэгтэй бөөн гараа буюу масс старт явагдснаар Рупольдингийн гараа өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Дашдаваа 2019-01-19 203.91.115.49

Манай нөгөө Ттиххоновоос туслалцааа аваад байсанбииалоны цэнгэлдэх юу болсон бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж