Ши Жиньпин, Канадын Ерөнхий сайдтай яриа хэлэлцээ хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин, Канадын Ерөнхий сайдтай яриа хэлэлцээ хийж магадгүй

Ши Жиньпин, Канадын Ерөнхий сайдтай яриа хэлэлцээ хийж магадгүй

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, БНАХАУ-ын дарга Ши Жиньпин нар Хятад улсад баривчлагдан саатуулагдсан канад иргэд, мөн Канадын Ванкувер хотод баривчлагдсан “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу нарын асуудлыг утсаар хэлэлцэж магадгүй байгаа аж. Энэ тухай Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Жон Маккаллум сэтгүүлчдэд мэдээлжээ.

Маккаллум “Канад улс Хятад улсад баривчлагдсан иргэдээ суллах, түүнчлэн мансууруулах бодис хууль бусаар хил давуулахыг оролдсон хэрэгт холбогдуулан цаазын ял сонсоод байгаа нэг иргэнийхээ ялыг хөнгөвчлөх асуудалд хүчин чармайлт тавьсаар байна. Ерөнхий сайд Ж.Трюдо энэ асуудлаар Австрали, Их Британи, Герман, АНУ зэрэг 12 улсын удирдагчийн дэмжлэгийг аваад байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын хүсэлтээр БНХАУ-ын “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсаны дараа Оттава, Бээжингийн харилцаа хурцадсан юм. Хожим нь Хятадын эрх баригчид Канадын хоёр иргэн Майкл Ковриг, Майкл Спэйвор нарыг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэрэгт сэжиглэн байцааж байгаа тухайгаа Канадын Элчин сайдын яаманд мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ТАSS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж