Бавари Мюнхен ялалтаар эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Бавари Мюнхен ялалтаар эхлүүллээ

Бавари Мюнхен ялалтаар эхлүүллээ

Германы хөлбөмбөгийн лигийн II хагас урьд шөнө эхэллээ. Бундеслигийн II хагас "Бавари Мюнхен" болон "Хоффенхайм" багуудын тоглолтоор эхэлж, зочин баг "Бавари Мюнхен" клубын ялалтаар өндөрлөжээ. "Бавари Мюнхен" клубээс тоглолтын 34 дэх минутад довтолгоо явж Р.Левандовский мөргөсөн боловч хаалгач аюулгүй болгож чадсан. Гэвч хаалгачаас ойсон бөмбөгийг "Бавари Мюнхен" клубын Л.Горецка цохин, багтаа эхний гоол авчрав.

Залуу тоглогч Л.Горецкагийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд Д.Алабагийн хөндлөн өгсөн дамжуулалтад хүрч, багийнхаа хоёр дахь гоолыг оруулснаар эхний үе өндөрлөсөн.
Тоглолтын II хагаст талбайн эздээс Н.Шульц багийнхаа эхний гоолыг оруулж чадсан боловч үүнээс хойш талбайн эзэд өрсөлдөгч багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадаагүй. Зочин багаас тоглолтын 87 дахь минутад Р.Левандовский нэг гоол оруулснаар 3-1 харьцаагаар Бавари Мюнхен клубын ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтод хожил авснаар Бавари Мюнхен клуб лигийн хүснэгтийг тэргүүлэгч Боруссиа Дортмунд клубээс 3 онооны дутуу дэд байранд бичигдэж байна.
Өнөөдөр "Бундесли"-гийн 18-р тойргийн тоглолтууд явагдах бөгөөд энэ тойргийн оргил тоглолт нь өнөө шөнө явагдах Боруссиа Дортмунд болон Лайпциг багуудын тоглолт байх юм. Боруссиа Дортмунд клуб 42 оноотой лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол "Лайпциг" клуб 31 оноотой 4-р байранд бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж