Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хандан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрээр "Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гэж гуйчихаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ" хэмээн жиргэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ