Өмнө нь МҮОНТ-ээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүнийг халз мэтгэлцээнд урьсан дуучин С.Жавхлан өнгөрсөн даваа гаригт тус телевизийн шууд ярилцлагад оролцох үеэрээ Ерөнхийлөгчийг дахин мэтгэлцээнд дуудсан юм. Ерөнхийлөгч дуучин С.Жавхлангийн зарлаад буй мэтгэлцээнд оролцох эсэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас лавлалаа.
-Дуучин С.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгчийг МҮОНТ-ийн халз мэтгэлцээнд дуудсан. Ерөнхийлөгч мэтгэлцээнд оролцох уу?
-Ерөнхийлөгч халз мэтгэлцээнд очихгүй. Харин би өчигдөр дуучин С.Жавхлантай утсаар ярьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд түүнтэй албан өрөөндөө уулзах хүсэлт тавьсан. Түүнийг би хэдийд ч байсан хүлээж авч уулзахад бэлэн байна.
Б.ЭНХ