“Насны хишиг”-ийг маргаашаас олгоно | News.MN

“Насны хишиг”-ийг маргаашаас олгоно

“Насны хишиг”-ийг маргаашаас олгоно

“Насны хишиг”-ийг маргаашаас олгоно

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор "Насны хишиг" олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон.

Тухайлбал, Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.

"Насны хишиг"-ийг 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд олгож эхлэх бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган авах аж.

НАСНЫ ХИШИГ АВАХ НАСНЫ АНГИЛАЛ

  • 65-69 настай ахмад настан 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хм 2019-01-19 64.119.23.190

Тэгээд өгч байгаа нь хаа байгаа юм. Төрийн банк нь мөнгө нь орж ирээгүй гээд настай хүмүүсийг олон дахин явуулаад л горьдооцгоогоод байх юм.

Avatar

Зочин 2019-01-19 202.126.89.45

Пизда энэ өгч бгаа мөнгийг нь хар даа.50К-80К KFC орж хүрэхгүй мөнгө шдээ

Avatar

Дашдаваа 2019-01-19 203.91.115.49

Гэгээн төрдөө гялайлаа Санаачилсан Ж.Эрдэнэбат хүүд талархснаа илэрхийлье Та бүхэн зуун ннаснасалж зургаадай таяг тулаарай Сар шинэдээ сайхан шинэлээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж