Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын есдүгээр багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарын 45 гахайны 35 нь үхсэн бөгөөд шинжилгээгээр гахайн мялзан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Энэ асуудлыг тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцээд энэ сарын 19-26-ны өдрийг хүртэл “Олны өтөг”-т өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарынхаас гурван километрт радиуст хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн үхсэн гахайн сэг, зэм хашаа хороог усгаж ариутгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуягаар ахлуулан байгуулсан байна.
Түүнчлэн тус аймгийн хэмжээнд гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож, иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ