Сар шинийн баяраар хот хоорондын зорчигч тээврийн ачаалал эрс нэмэгддэг. Иймд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “Драгон” автовокзалаас Төв, Өмнөговь, Дундговь аймгийн чиглэлийг “Лавай” авто буудал руу шилжүүлэх шийдвэрийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргав. Ингэснээр иргэд "Драгон" авто вокзал болон Баянзүрхийн товчоог зорих шаардлагагүй болох бөгөөд авто вокзалын ачааллыг бууруулахаас гадна түгжрэл тодорхой хэмжээгээр саарна гэж холбогдох албаныхан үзжээ.
Шинэ авто буудал нь MNS 6300:2011 стандартын дагуу баригдсан, зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлжээ.
Лавай" авто буудал нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварын урд буюу "Бетон Арматур" корпорацийн /БАК/ зүүн талд байрладаг. Тус буудал нь дараах найман чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
- Төв аймгийн Зуунмод сум
- Дундговь аймгийн Сайнцагаан сум
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
- Дундговь аймгийн Сайхан-овоо сум
- Өмнөговь аймгийн Даланзадгад сум
- Өмнөговь аймгийн Гурвантэс сум
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум
- Өмнөговь аймгийн Цагаанхад баг
Холбоотой мэдээ