ОХУ-ын байлдааны хоёр онгоц баасан гаригт сургуулилтын үеэр Япон тэнгис дээгүүр нисэх үедээ мөргөлдөж, "Су-34" нисэх онгоцны хоёр нисгэгч нас барж, өөр нэг нь сураггүй болжээ. Амьд үлдсэн нисгэгчийн биеийн байдал сайн байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, хоёр онгоц эргээс 35 км зайтай маневрлаж байхдаа мөргөлджээ. Байлдааны онгоцууд ямар нэгэн зэвсэг тээвэрлэж яваагүй гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалах яам онцолсон байна.
Ослын дараа сургуулилтад оролцсон цэргийн бүрэлдэхүүн хөлөг онгоц, нисдэг тэргээр хайгуул хийж, нисгэгчдийн цогцсыг олжээ. ОХУ хос хөдөлгүүртэй "Су-34" байлдааны онгоцыг Сири улсад явуулсан агаараас цохилт өгөх цэргийн ажиллагаанд ашигласан билээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ