Б.Махбалд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүснэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүснэ гэв

Б.Махбалд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүснэ гэв

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр /2019.01.19/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгч өвчтэй гэх шалтгаанаар хойшилсон.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гаригт товлогдсон бөгөөд шүүх хуралд шүүгдэгч Б.Махбал, хохирогчийн талын хууль ёсны өмгөөлөгч З.Хүрэлсүх нар ирсэн юм. Хохирогчийн аав нас барсан тул ар гэрийнхэн нь сэтгэл санааны байдлын улмаас шүүх хуралд ирсэнгүй.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх сэтгүүлчдэд хандан “Mанай талаас гурван өмгөөлөгч оролцож байна. Бидний зүгээс энэхүү хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэх байсан. Учир нь нэмэлт мөрдөн байцаалт хэд хэдэн үндэслэлээр явагдах ёстой гэж үзэж байна. Tэр үндэслэлүүдээ хуралд тавина. Ирэх долоо хоногт шүүх хурал болвол гаргасан үндэслэлүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ” гэж хэлэв.

Шүүгдэгч Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Дээрх зүйлд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж