Ахмад дайчид бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Ахмад дайчид бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино

ОХУ-д Агуу их Эх орны дайны ахмад дайчид Ялалтын байрын өдрүүдэд бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам гарчээ.

Тавдугаар сарын 3-12-ныг хүртэл онгоц, галт тэрэгний тасалбарыг ахмад дайчдад үнэ төлбөргүй олгох бөгөөд бүхий л зардлыг төрөөс дааж, тээвэрлэгчид төсвөөс нөхөн төлбөр авах гэнэ.

Түүнчлэн Москва хотод болох баярын арга хэмжээнд оролцох ахмад дайчдад зочид буудлууд хамгийн бага үнээр үйлчлэх санал гаргажээ.


Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж