Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо буурчээ | News.MN

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо буурчээ

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо буурчээ

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан билээ. Монгол Улсын хүн ам урьдчилсан байдлаар 3.2 саяд хүрсэн бөгөөд өмнөх оноос 61.6 мянган хүнээр өссөн аж.

Мөн 2018 онд Монгол Улсын хэмжээнд 36.4 мянган өнчин хүүхэд бүртгэгдсэний 3.1 мянга нь бүтэн өнчин, 33.3 мянга нь хагас өнчин хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхэд өмнөх оноос 261-ээр буурсан ч хагас өнчин хүүхэд гурваар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өрх толгойлсон эх 2018 онд 72 мянга болж, өмнөх оноос 4848-аар буурсан бол өрх толгойлсон эцэг 19.9 мянга болж, өмнөх оноос 712-оор буурсан аж.

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүн 2018 оны эцэст 39.6 мянга болж, өмнөх оноос 1728-аар өссөн гэх мэдээлэл байна. Тэдний 10.3 мянга нь эрэгтэйчүүд, 29.7 мянга нь 55 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа ажээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-19 66.181.184.224

zailuul utaand hordoood burhan bolood l bagasaj bgaa biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж