Өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ

Өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад энэ өвөл цас бага оржээ. Түүний улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд 2100 гаруй цаа бугатай Жолго, Жамс Томдог зэрэг газруудад оторт гарсан байна.

Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг тул цаатан иргэд ийнхүү цас их орсон газарт оторлож байгаа аж.

Цагааннуур сумын цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 2300 давжээ. Иймд нутгийн иргэд ирэх зун 2000 цааны баяр хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж