Ким, Трамп нарын хоёр дахь уулзалт товлогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Ким, Трамп нарын хоёр дахь уулзалт товлогджээ

Ким, Трамп нарын хоёр дахь уулзалт товлогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх хоёр дахь уулзалтын товыг Цагаан ордноос зарлалаа. Энэ уулзалт ирэх хоёрдугаар сарын сүүлээр болохыг зарласан боловч тодорхой өдөр, байршлыг мэдээлсэнгүй. Харин ажиглагчдын үзэж буйгаар уулзалт Вьетнамд болох магадлал өндөр аж.

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга, генерал Ким Ён Чол энэ долоо хоногийн дундуур Вашингтонд айлчилж, уулзалтын талаар хэлэлцжээ. Тэрбээр удирдагч Ким Жон Унаас АНУ-ын ерөнхийлөгчид илгээсэн захидлыг уламжилсан байна.

Дайсагнагч хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн 2018 оны зургадугаар сард Сингапурт түүхэн уулзалт хийснээр Солонгосын хойгийн нөхцөл байдал намжсан. Түүхэн уулзалтаас хойш Пхеньян нь цөмийн туршилтын талбайгаа хааж, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулсан зэрэг нь Ким Жон Уны нэр хүндийг олон улсад өргөөд байна. Хоёр дахь уулзалтын тов зарлахаас өмнөхөн өнгөрсөн долоо хоногт Ким Жон Ун нь Бээжинд айлчилж, Хятадын даргатай уулзсан юм. Тэрбээр өнгөрсөн онд хэд хэдэн удаа Хятадад айлчилсан билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж