Эцэг эхчүүдийн буруугаас хүүхдүүд хохирч байна

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүдийн буруугаас хүүхдүүд хохирч байна

Эцэг эхчүүдийн буруугаас хүүхдүүд хохирч байна

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1120 бүртгэгдэж ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1189 хүүхэд гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн ч амь насаа алдсан хүүхэд 18  хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 23 хувиар тус тус буурчээ.

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр буюу автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэснээс шалтгаалсан байна.

Хүүхдүүд эцэг, эх, ах эгч, эмээ, өвөө, томчуудтай явж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог хэдий ч томчуудын буруу үйлдлийн улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж