Үхрийн махны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ өсчээ

Үхрийн махны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр, өнгөрөгч пүрэв /2019.01.17/ гаригийн байдлаар зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өсжээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 156 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр өссөн байна.

Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 325 төгрөгөөр тус тус өсжээ. Адууны нэг килограмм ястай мах дунджаар 6.750 төгрөг, ямааны нэг килограмм ястай мах дунджаар 6.750 төгрөг байна.

Мөн хүнсний ногооны үнэ бага зэрэг өсжээ. Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. “Баянзүрх зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах” хүнсний захуудад хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, “Сансар супер маркет” хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр  худалдаалж байна.

Э.ЭНХ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж